Ус хэмнэлтийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх санаачлага

Цэвэр ус бол хязгаарлагдмал нөөцтэй, ус бол хүнс, ус бол хөгжил, ус бол амьдрал бөгөөд усыг зүй зохистой, ариг гамтай, хэмнэлттэй хэрэглэх нь улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээтэй асуудал юм.

Continue reading

Ус ба эрчим хүч: “Эко-зуух” -ногоон технологи

Ус ба эрчим хүч: “Эко-зуух” -ногоон технологи
Утаагүй амьдарч, уушгаа цэвэр байлгах мөрөөдөл нийслэлчүүдэд, монголчуудад бий.Нүүрс
түлэхээ зогсоож “ус” түлдэг технологи бий боллоо. Барилгын халаалт, хэрэглээний халуун ус
бэлтгэх “Экозуух” технологи нь усыг задалж устөрөгч, хүчилтөрөгч болгох явцад ялгардаг дулааны энергийг ашиглан 96 хүртэл градустай халуун усыг хамгийн хямд зардлаар үйлдвэрлэж байна.

Continue reading

Халуун усны автомат

Picture24

Хэрэглээний халуун усны температурыг тогтмол түвшинд барих үүрэгтэй.

Автомат тохируулга бүхий хаалтыг ялтсан дулаан солилцуур бүхий халуун усны системд угсарч ажлын биеийн зарцуулалтыг ихэсгэх багасгах зарчмаар системийн тохируулга хийдэг үндсэн төхөөрөмж юм.

Picture25

Гадна агаарын температураас хамааран автомат хаалт нь өөрийн үйлчлэлээр ажиллаж тохируулга хийгдсэнээр дулааны эрчим хүчийг хэмнэнэ.

Хүйтэн усны насосны

Picture20

Уг удирдлагын самбар нь олон давуу талтай :

-Удирдлагын панельд насос тус бүрийн ажиллагааны тавилыг өөрчлөн сольж болдог.
Жич: насос гэмтэлтэй бол ажиллагаанаас гаргах, насосыг нөөцөнд үлдээх зэргийг тохируулж болно.

-Уг удирдлагын самбар дээр ашиглалтын  өгөгдлүүдийг бүртгэж харах боломжтой. Мөн засвар үйлчилгээг илүү оновчтой болгох зорилгоор буруу ажиллагаа, буруу заалтыг бүртгэх боломжтой.

 Солих хугацааг нь тодорхойлох зорилгоор үндсэн тоноглолуудын ашиглалтын хугацааг бүртгэх боломжтой.

 

Хүйтэн усны өргөлтийн насос

Picture21

Тус хүйтэн усны өргөлтийн насос нь ОХУ-ын насосуудыг бодвол  дуу чимээ багатай, тохируулах боломжтой.

Насосыг цагийн хуваарийн долоо хоногийн тодорхой өдөр цагаар тохируулаж ажиллуулах боломжтой. Усны зарцуулалт бага байдаг цагаар  эрчим хүч болон ус хэмнэх зорилгоор ажиллагааг хөнгөлөх боломжтой.

 

Continue reading

Даралт барих сав

 

Picture20

Даралтат сав нь ганц цилиндр сав бөгөөд дотор савны дээд хэсэгт нь агаар доод хэсэгт нь өрцөөр тусгаарлагдсан ус байдаг. Дээд агаарын хэсэг нь хуурай хий буюу азотын хий агуулсан байдаг бөгөөд даралтаас хамааран доод устай хэсгийн усыг эсвэл шахаж гаргах, эсвэл буцааж дүүргэдэг.

 

Continue reading

Үл буцаах клапан

Picture18

Усны тоолуураар урсах усны чиглэлийг өөрчилж /тог тасрах, ус гэнэт тасалдах, ус буулгах гэх мэт тохиолдолд /  усны тоолуурын эд анги механизмыг гэмтээхгүй байх
 Усны тоолуртай хэрэглэгчийн халуун усны заалт нь буцах шугамаар эргэж буцаахгүйн тулд  үл буцах клапанг тавидаг.

 

 

Усны импульсийн тоолуур

 

Picture12

Уг тоолуур нь алсын зайнаас  хэрэглэгчийн усны хэрэглээг хянах мөн заалтыг мэдээллийн нэгдсэн дэлгэцээс авах боломжтой.

Цаашилбал тухайн цэг дээрх даралтыг мэдээллэх боломжтой тоолуур юм.
Picture13

БСС- Бохир усандахь өөх тос баригч төхөөрөмж

Picture7

Picture8

 

 

 

 

 

БСС төхөөрөмж нь хэсэгчилсэн гүйлгээ хананаас бүрдсэн бөгөөд ус нэвтэрддэггүй металл төмөр сав байна. Дээр хэсэгтээ тос цуглуулах орон зайтай тосны бөөгнөрөлтийг тусгаарласан хавтангуудаар тосоо зайлуулахад халхавчилж өгнө.  БСС төхөөрөмж нь дээрээ тагтай байна. Таг нь ямар нэг үнэр гадагшлуулахааргүй байх ёстой.

HydroFLOW™ -Зэв арилгах төхөөрөмж

Picture1

Шугам сүлжээнд зэврэлт үүссэнээс  үүдсэн хор уршиг :

1.Усны урсгалын хэмжээг багасгадаг.
2.Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжинд засвар байнга хийх шалтгаан болдог.
3.Ус дамжуулах хоолой бөглөрөх, ус байнга гоожих ба дуслах улмаар хоолойд эвдрэл үүсэх гол шалтгаан болдог.
4.Хоолойн бөглөрлийг арилгахын тулд химийн бодисуудыг хэрэглэхэд хүргэдэг
5.Цахилгаан эрчим хүчийг алдагдалд оруулдаг.

Ус хангамжийн системийг зайнаас хянах телеметрийн систем

Picture2

Телеметрийн систем нь ус хангамжийн бүх эх үүсвэрүүд болон түүний дамжуулан шахах насосны станцууд, усан сангууд болон чухал шаардлагатай хэрэглэгчүүдийн мэдээллийг зайнаас хянах боломжийг олгож байна.

 

Continue reading