Ус ба эрчим хүч: “Эко-зуух” -ногоон технологи

Ус ба эрчим хүч: “Эко-зуух” -ногоон технологи
Утаагүй амьдарч, уушгаа цэвэр байлгах мөрөөдөл нийслэлчүүдэд, монголчуудад бий.Нүүрс
түлэхээ зогсоож “ус” түлдэг технологи бий боллоо. Барилгын халаалт, хэрэглээний халуун ус
бэлтгэх “Экозуух” технологи нь усыг задалж устөрөгч, хүчилтөрөгч болгох явцад ялгардаг дулааны энергийг ашиглан 96 хүртэл градустай халуун усыг хамгийн хямд зардлаар үйлдвэрлэж байна.

Бидний мэдэх уурын зуух, бусад дулаан үйлдвэрлэж байгаа арга, технологиудтай харьцуулахад “Экозуух” нь олон давуу талтай экологи, эдийн засгийн өндөр үр ашигтай “ногоон технологи” гэдгээрээ онцлог юм.Уурын зуух буюу нүүрсээр дулаан үйлдвэрлэх технологи, цахилгаан халаалт,  хий, шингэн, хатуу түлш, нүүрс, мод ашиглаж барилга обьектыг халаадаг арга нь зардал ихтэй, эдийн засгийн болон экологийн үр ашиггүй шийдэл гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, эрдэмтэд судлаачид шинэ төрлийн байгальд халгүй, экологид ээлтэй технологийн эрэл хайгуульд мордож, шинэ зууны, шилдэг технологи гэж нэрлэгдэж байгаа усыг задалж дулаан үйлдвэрлэх “Экозуух” технологийг /зураг2/ 2013 оны 11 сараас 2 сургууль, нэг цэцэрлэгт туршин нэвтрүүллээ. “Экозуух” технологи нь олон давуу талтай болохоо амьдрал практик дээр улам бүр нотолж, хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг хүлээж, тэдний хамгийн их эрэлттэй хэрэглээ болох нь эргэлзээгүй юм.Уснаас дулаан үйлдвэрлэх технологийг “түлшгүй” дулаан үйлдвэрлэх технологи буюу 21-р зууны технологи гэж эрдэмтэд, судлаачид үзэж байна.
“Экозуух” технологийн давуу талууд ба ажиллагааны зарчмыг Зураг1-д үзүүлэв

Зураг 1

Зураг 23.”Экозуух”-ны дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа

Зураг 3Ус нь хүчилтөрөгч, устөрөгчөөс бүрддэг бөгөөд усыг задлах үед устөрөгчийн молекул хоорондын таталцлаас дулааны энерги ялгардаг онолыг ашиглан кавитацийн машин дотор “торнада” буюу хуйралтын явцад усны задрал үүсэж 950С-тай халуун ус гарган авах боломж байдаг нь энэхүү технологийн онцлог шийдэл юм/зураг3/.Энэхүү технологийг 1930 оны үед АНУ, ОХУ-ын эрдэмтэд судалж байжээ. Зураг3. Усны молекулын задрал

4.”Экозуух” технологийн экологи, эдийн засгийн ач холбогдол

Зураг 4Нэг метр квадрат талбайг уурын зуухаар халаахад 1200-1800 төгрөг, төвийн халаалтын системээс 376 төгрөг төлдөг бол “Экозуух”-ыг ашигласнаар 12-20төгрөг төлөхөөр байгаа нь байгаль орчин, эдийн засагт асар их хэмнэлт гаргахаар байгаа юм.“Экозуух” төхөөрөмж нь хүйтний улиралд хоногт 8-12 цаг ажиллах бөгөөд цахилгаан бойлертэй харьцуулахад 40-60% хямд байгааг дурдахад хангалттай юм. Агаарын бохирдол ихтэй хот, аймгийн төвүүдийн олон мянган жижиг уурын зуухыг “Экозуух”-аар солих замаар хүн ардынхаа эрүүл, аюулгүй орчинд “хүн шиг амьдрах” эрхийг хангах боломжтой болно.Дулаан хүрэхгүй байна гээд барилгыг ашиглалтад авдаггүй явдал “Экозуух” бий болсноор эцэс болох юм. Нэг “экозуух” төхөөрөмж нь 1400-1800м2 талбайг халаах хүчин чадалтай юм.Дулаан баригч аккумлятор бакад дулааныг тодорхой хугацаагаар хадгалах явцад хэрэглэгчийн дулааны хэрэглээнээс хамаарч цахилгаан хөдөлгүүр тодорхой цагуудад зогсож эрчим хүчний хэмнэлт гаргадаг нь энэхүү төхөөрөмжийн бас нэг давуу тал юм.

5.“Экозуух” технологийг туршсан байдал:“Экозуух” технологийг 2013 оны 11 сараас дараахь барилгуудад туршсан нь амжилттай боллоо. 1.Өөрийн уурын зуухаар халдаг байсан СБД-ийн 71-р сургуулийн барилгын халаалт
2.Хувийн уурын зуухнаас дулаан авдаг ХУД-ийн 29-р цэцэрлэгийн барилгын халаалт
3.Төвийн дулаан хүрэлцэхгүй учраас ашиглаж чадахгүй байсан БЗД-ийн 14-р сургуулийн биеийн тамирын заалны барилгын халаалт
ХУД-ийн 29-р цэцэрлэг хувийн уурын зууханд дулааны мөнгө гэж сар бүр 3.6сая төгрөг төлдөг байсан бол “Экозуух”-наас халаалт авсанаар 840000 төгрөг төлдөг болж зардал нь 76.7%-иар хэмнэгдсэн.СБД-ийн 71-р сургууль хүйтэний улиралд 9 сая төгрөгийн нүүрс түлдэг байсан бол сард 890000 төгрөг төлж шууд зардал нь 89.88%-иар буурсан.Мөн байгаль экологи үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байрны цалингийн хэмнэлт гээд бусад олон зардлыг хэмнэх тооцоо судалгаа гаргав.Төвлөрсөн халаалтаас БЗД-ийн 14 дүгээр сургуулийн биеийн заалны 820м2 талбайг халаалахад 820х376төгрөг буюу 308320 төгрөг төлөх бол Экозуухаар халаахад хамгийн хүйтэн өдрүүдэд 80кВтх105.2 төгрөг\НӨАТ орсон\ буюу 8416 төгрөг төлж зардлыг 97.3% хэмнэсэн судалгаа гарав.Агаарын бохирдлыг бууруулах биш “шууд зогсоох” байгалийн баялагын асар их нөөцийг хэмнэх, эдийн засагт олон их наяд төгрөгийг хэмнэх “Экозуух” ногоон технологийг Монгол орны нөхцөлд амжилттай туршин нэвтрүүлсэн судалгааны ажлын үр дүнд бид утаагүй, экологийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: basangreen@gmail.com    Утас : 99116539