Ус хэмнэлтийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх санаачлага

Цэвэр ус бол хязгаарлагдмал нөөцтэй, ус бол хүнс, ус бол хөгжил, ус бол амьдрал бөгөөд усыг зүй зохистой, ариг гамтай, хэмнэлттэй хэрэглэх нь улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээтэй асуудал юм.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс усны нөөц хомсдож байгаагаас гадна, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, усны нөөцийн бохирдол нь багахан усны нөөцтэй Монгол орны хувьд “гамшиг” авч ирэх хандлагатай болж, хүн ам, үйлдвэрлэл, хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой усны хэрэглээ өсөн нэмэгдэх боллоо.Монголчууд бид газрын гүнд олон зуун жилийн явцад бий болсон ундны зориулалттай гүний цэвэр усыг унд, ахуй, уул уурхай, үйлдвэр, ХАА, эрчим хүч, барилга, ногоон байгууламжийн усалгаа гээд бүхий л хэрэгцээндээ ашигласаар байна.Манай орны цэвэр усны нөөц хэмжээ хязгаартай, ирээдүйн монголчууддаа цэвэр цэнгэг усны нөөцөө өвлөн үлдээх ѐстой, усны нөөцийг зүй зохистой ашиглах талаар одооноос эхлэн тодорхой арга хэмжээ авах, усны хэрэглээний соѐл, ухаалаг хэрэглээнд суралцах шаардлагатай байна.
“Усаа хамгаалья” гэж олон жил ярьснаас хэтрэхгүй болсон энэ цаг үеийг шинэчлэх өөрчлөх ѐстой , ус хэмнэлтийн тэргүүний дэвшилтэт технологийг туршин нэвтрүүлэх, улмаар хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн хямд төсөр ус хэмнэлтийн технологийг туршин нэвтрүүлэх замаар айл өрх бүрийн амьжиргаатай холбоотой төсөв зардлыг хэмнэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа билээ.
Усыг хэмнэнэ гэдэг нь зөвхөн хэдэн “бор” төгрөг хэмнэх биш, нийгэм, экологи, эдийн засгийн өргөн ач холбогдолтой, усны аюулгүй байдлыг хамгаалан, урт насалж, удаан жаргах, улс орноо тогтвортой хөгжүүлэх туйлын ач холбогдолтой. Усыг уснаас өөр юу ч орлож чадахгүй тул усаа хэмнэх нь амьд явах эрхээ хангаж байна гэж ойлгож болно.                                                    1990-ээд оны түвшинд нийслэл Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг нэг оршин суугч хоногт 420литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа байсан бол энэ тоо хэрэглэгчдийг усны тоолууртай болгож, усны алдагдлыг бууруулснаар өнөөдөр бараг 2 дахин багасч хоногт нэг хүн 260литр ус хэрэглэж байгаа мэдээлэл бий.Өндөр хөгжилтэй орнуудын усны хоногийн усны хэрэглээ ойролцоогоор 90-130литр байгаатай харьцуулахад бидний ус хэрэглээ бараг 2-3 дахин өндөр байгаа нь “эрүүл бус” усыг зүй зохистой хэрэглэж хэвшээгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Судалгаанаас үзэхэд нэг хүний хоногийн усны хэрэглээний 52% нь шүршүүр, гар нүүрийн угаагуурт, 21% нь хоол унд бэлтгэж, хийхэд, 20% нь хувцас угаалгад, 7% нь цэвэрлэгээ болон бусад хэрэгцээнд зарцуулагддаг байна.Орон сууцанд амьдардаг нэг хэрэглэгчийн угаалгын өрөөний хоногийн ус ашиглалтын 52% нь суултуурт, 27% нь усанд ороход, 21% нь нүүр, гар угаахад зарцуулагддаг байна.
Усны алдагдалгүй орон сууц, сургууль, цэцэрлэг, албан газар, үйлчилгээний газар гэж бараг байхгүй гэж хэлэхэд болно.
Орон сууц, хувийн хаус, зочид буудал болон бусад үйлдвэр, үйлчилгээний барилгуудад хэрэглэж байгаа усыг хэмнэх технологийн судалгааг гадаадын олон эрдэмтэд хийсэн байдаг бөгөөд зарим эрдэмтдийн хийсэн бүтээл нь шинжлэх ухааны болон амьдрал практикаар нотлогдон туршигдсан, хэрэглэгчдийн ташаалд нийцэн, сэтгэл ханамжийн өндөр үнэлгээ авсан тийм ус хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх зорилго тавин ажилласны үр дүнд дараахь төхөөрөмжүүд манай орны нөхцөлд ашиглагдах боломжтой гэж үзэж байна.

Зураг 8Зураг 9

 

 

 

 

 

 

 

Орон сууцанд хэрэглэгддэг ус хэмнэх шүршүүр, гал тогооны өрөө болон гар нүүрийн угаагуурын холигч, нойлын өрөөний хоѐр даралттай төхөөрөмжүүд

Суултуурт нийт цэвэр усны 52%нь алдагдаж байна.Суултуурыг нэг дарахад 13л ус явдаг бол хөнгөн даралтад 3.8литр, хүнд даралтад 5.8литр ус явахаар тооцож хийсэн суултуурын зураг, жорлонийн усыг 55-71% хэмнэнэ.
Ус хэмнэлтийн орчин үеийн төхөөрөмж суурилуулснаар орон сууцанд амьдардаг айл бүр ус хэрэглээгээ 50%-иар бууруулна гэж үзвэл өдөрт нэг хэрэглэгчийн ус хэрэглээ 276 литр байсан бол 138 литр болж тухайн иргэн сард 4000 төгрөг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын зохисгүй ус хэрэглээ хумигдаж, жилд нэг хүн 49680 литр ус хэмнэж, нийслэлчүүд жилдээ 26 сая шоометр ус хэмнэж 10 ерөнхий боловсролын сургууль, 20 цэцэрлэг барих хэмжээний мөнгөн хэмнэлт гаргах юм.Ус хэмнэнэ гэдэг бол зөвхөн мөнгө хэмнэх асуудал биш, харин амьд явах эрхээ баталгаатай эдэлж, дэлхий ертөнц урт удаан жил оршин тогтнож, усны аюулгүй байдлыг хангаснаар улс орноо тогтвортой хөгжүүлэх суурь үндсийг бүрдүүлэх экооги, эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой эхийнхээ ачийг хариулж байгаа асар их буян гэж хэлэх юм даа.
Дэлхий нийтээр цэвэр усны хомсдол бий болох аюул нүүрлэж байгаагийн зэрэгцээ, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөлөл, ур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хямрал бий болсон энэ үед усны нөөц багатай Монгол орны хувьд “усны нөөцийг зүй зохистой ашиглах” төрийн “хар хайрцагны бодлого” байх ѐстой тэр нь иргэн бүр усаа хайрладаг, хэмнэдэг, усны соѐл, боловсрол өндөртэй байхыг шаардах боллоо.Монголчууд бид нар нийт усны нөөцийнхээ 10 хүрэхгүй хувь болох газрын доорхи цэвэр уснаасаа мал, хүнгүй ундаалж, машин тэргээ ч угааж, гудамж талбайгаа усалж, үйлдвэр, ХАА-д ч хэрэглэсээр байгаа нь нэг талдаа бахдаж бахархмаар, нөгөө талдаа дэндүү “тэнэг, алсын бодолгүй” хандаад байгаа ч юм шиг байгаадаа бид дүгнэлт хийх ѐстой, усан дотор байдаг Япон улсын 4 настай хүүхэд ус их хэрэглэдэг бүтээгдэхүүн, түүний дотор “автомат угаалгын машин” худалдаж авахгүй байхыг аав ээждээ зөвлөдөг байна.Монголын ирээдүй болсон бидний үр хүүхдүүдэд тийм боловсрол мэдлэг, хүмүүжил бий билүү?Ус хэмнэнэ гэдэг бол хэдэн төхөөрөмж тавиад шийдчих асуудал биш харин усаа хэмнэх сэтгэлгээтэй, боловсролтой иргэдтэй байж сая усны хэмнэлтийг бодитой хийж чадах юм.                                                                                                                                                Нэг айл ус хэмнэх иж бүрэн төхөөрөмжүүдийг тавиулахад нэг удаа 68000 төгрөг зарцуулах бөгөөд цаашдаа байрны мөнгөнд төлдөг зардлаасаа хэмнэх замаар 6 сарын дараа зардлаа бүрэн нөхөж алсдаа дандаа хэмнэлттэй байх боломжтой.
Энэхүү төслийг албан газар, айл өрх бүр, аймаг сум бүр хэрэгжүүлж чадвал Монголчууд бид жинхэнэ утгаараа усаа ариг гамтай ухаалаг зарцуулж чадах болно.
Ус хэмнэх төхөөрөмжүүдийн зургуудыг доор үзүүлэв.

Зураг 10        Гар нүүрийн угаалтуурын ус хэмнэх төхөөрөмж 

Зураг 11    Уян болон уян биш шүршүүрийн ус хэмнэх толгой

Зураг 12Гал тогооны өрөөний угаагуурын ус хэмнэх төхөөрөмж

Зураг 13Суултуурын ус хэмнэх төхөөрөмж

Шинээр баригдаж ашиглалтад орж байгаа барилгуудад ус хэмнэлтийн төхөөрөмжүүдийг байршуулсан бол улсын комисс хүлээн авдаг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага ч хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлж иргэдээ аятай тухтай, өрхийнхээ төсвийг хэмнэж амьдрах нөхцлийг Засгийн газар
бүрдүүлэх ѐстой, өөрөөр хэлбэл “ногоон хөгжлийн” зам руу иргэдээ чиглүүлэх нь Засгийн газрын үүрэг юм.
Энэхүү төслийг бүх аймгийн дарга нар, нийслэлийн Засаг дарга, асуудал хариуцсан сайдуудад хүргүүлж ус хэмнэлтийн төслөө хэрэгжүүлэхийн төлөө зорьж байна.Албан газар бүхний крант, нойлын өрөөнөөс алдагдаж байгаа асар усыг хэмнэнэ гэдэг бол бид усны нөөцөө хамгаална, улмаар байгаль эх дэлхийгээ сүйрлээс аврах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг : basangreen@gmail.com      Утас : 99116539