хөрсний бохирдлыг үүсгэгч

Хөрс, ус, агаарын бохирдлыг бодитой шийдэх, монголын нөхцөлд туршигдсан, ашиглалтын зардал бага, ашиглахад хялбар зарим шийдлүүдийг санал болгож байна:

 

1.Нийслэлийн гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг шийдэх хубилбар:

А.Өтгөн, шингэнийг ялган боловсруулах хубилбар

Б.Өтгөн, шингэнийг нэгтгэн боловсруулах хубилбар

В.Өтгөн, шингэн, органик хаягдлаас биохий түлш, биохий, биобордоо, биоцахилгаан үйлдвэрлэх хубилбар

Г.Өтгөн, шингэн, угаадас, бохир усыг соруулах хубилбар

Д.Бохир усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах хубилбар

 

А.Өтгөн, шингэнийг ялган боловсруулах хубилбар

Өтгөн, шингэн холилдсоноос бохирдол үүсдэг учраас өтгөн, шингэнийг тусад авах экожорлонгийн тусламжтайгаар боловсруулах боломжтой.Өтгөнийг үнс, үртэс, дахин боловсрох органик бүтээгдэхүүнтэй хольж компост буюу тодорхой температурт байлгаж хуурай бордоо хийнэ.Шингэнийг/шээс/ тусгай хоолойгоор канестерт авч 7-10 хоног агааргүй орчинд дарахад амин дэмээр баялаг шингэн бордоо үүснэ.ийм байдлаар өтгөн, шингэнийг шим бордоо болгон ашиглах экобүтээгдэхүүн бий болно.

 

Өтгөн, шингэнийг ялгах жорлон, шингэн жижиг нүхээр дамжин гуурсан хоолойгоор цагаан канестр саванд орно, хувинд элс, үнс, эсвэл үртэс хийж бордоожуулна, агааржуулах хоолойг гадагш гаргаж, эвгүй үнэрийг бүрэн арилгана.Манай гэр хороололд үнс ихээхэн байдаг тул компост хийхэд үнс ашиглах боломжтой. Айлд тавьсан Финляндын Биолан фирмийн экожорлон зургийг доор үзүүлэв.

 

Канестрыг доор байрлуулсан хубилбар, агааржуулах хоолойн угсралт, суултуурын таг дулаан хадглах шийдэлтэй.